Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Тэнгэрт амьдарч хаданд буугсад

Миний хэлэх гээд байгаа нь ямар нэгэн бүргэд харцага шонхорын тухай биш Монгол дахь үнийн хөөрөгдлийн тухай бодлоо хуваалцах гэсийн.

Одоо энэ монгол дахь мах гурилын үнэ тэнгэрт тулаад хадан дээр буужээ.

Энэ үнийн хөөрөгдлөөс болоод юмний үнэ нэмэгдэж, манай гэрээс ажил хүртэлхи зай таксигаар явахад 6 км байснаас 7-8 км болж уртсаад байгаа.

Хэлэхээр мах гурилын үнэ нэмэгдсэн гээд маанагтаад байдгийн. Би бас мах гурил иддэггүй юм шиг байгаан.

За тэр яахав. Нэг харьцуулалт хийгээд үзэе.

Солонгост 1 кг үхрийн мах 6.800 вон буюу 6.800₮ байгаа.

Гэхдээ Солонгосын үхрийн мах нь бол бүх яс шөрмөс, өөхийг ялгаж аваад пакетлаад хадгалах тээвэрлэх горим энэ тэр гээд бөөн арчилгаатай мах шд. Дээр нь Солонгос нь хонь үхрийн махыг дотооддоо бэлтгэдэггүй буюу Шинэ Зейланд улсаас импортоо оруулж ирдэг байгаа.

Тэгэхээр зардлыг тооцоё.

2 ч улсын импорт, экспортын татвар харилцагч 2 компаний ашиг, борлуулалтын татвар, тээврийн зардал ангилалт гээд юмыг гэтлээд гараад ирсэн махны үнэ 6.800₮ л болж байхад манайд яаж байнаа.

Нэг ЗИЛ-130 унасан Баагий малчин дээр нь очоод махыг нь бөөндөж аваад шороотой тэвшин дээр нар сар үзүүлэн авчраад л гарал үүслийн гэрчилгээ гэсэн жаахан улсын татаас төлсөн болоод л зардаг ханш, Ангилах нь байтугай шороогий нь ч угаахгүй.

Тэгээд үнэ нь хэд билээ.

 

За одоо гурилын тухай:

Монголд гурил үйлдвэрлэдэг хэдхэн компани байгаа нь элгээрээ хэвтэж хэвтэж, саяханаас өндийж шороо тоосоо гөвөхтэйгээ болж байгаан байх, тэгээд нөгөөдүүл чинь баахан техникийн дутагдал, байгалийн хүчин зүйл энэ тэр гэж юмнаас болоод үнээ өндөрхөн тогтооын байх. Төмс шиг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нь Монголчууд аймаар үндэсэрхэг болохоор ганцхан тэдний гурилыг авч иддэг болсон байх юм гэнэ.

Хаана ч Зах Зээл хөгжсөн оронд бүр Африкт ч ялгаагүй өрсөлдөөнд өрсөлдө чадахгүй бол хохь нь гэсэн байр суурь ямагт хадгалагддаг шд. Тэгээд юугаа хуцаад байдгийн. Одоо тэгээд гурилаа алган дээрээ тавьчихаад дуртай үнээ бодоод байж байхад нь ХОП гээд л мөнгө болоод л хармаанд нь орчихын байна тээ.

Хятад төмс, гурилыг айхтар муулсан хар ПИАР монголд өндөр хөгжсөн л дөө.

Гурилын үйлдвэрүүдийн Маркетинг бол 100-ийн ундааныхаас ч долоон дор байдаг. Ядаж Рекламыг нь үзсэн биз дээ. Би лав огиод л явчихдгийн.

Тэгснээ Гурилын үнэ нэмэгдсэнээ тайлбарлах гээд шалтаг олдохгүй болохоороо спиртийн үйлдвэрүүд аваад архи хийчээд байна гэж бухсаныг бүгдээрээ л уншсан байх.

Гурил хийдэг, Спирт хийдэг буудай нь дотроо цавуулгаараа ялгарч, өөр өөр байдгийг энгийн хүмүүс мэдэхгүй болохоос нилээн хүн мэднэ шд.

Тэр томоохон татвар төлдөг тэр архи спиртийн үйлдвэрүүдийг өмөөрчихөе.

/Гэхдээ тэр 1000-ийн найркаа энэ тэр хийдэг юмнууд орохгүй шүү. Та нартай бол хатуухан үзнээ./

За тэгээд юу гэж бодож байна.

Хараад байхад орж ирж уншчаад л зүгээр л гараад явчихдаг хүмүүс нь ууртай уургүй байгаагаа илэрхийлчээд, санал бодлоо хуваалцаад байвал талархах гээд байгаан

Хүндэтгэсэн

Витаминжуулалт


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax