Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Хөөрхөн төрөх албатай

Хөөрхөн төрөх албатай энэ тэр гээд уучлаарай хүүхнүүдээ киноны чинь нэрийг хуулсанд.

Уг нь хөөрхөн төрөх ашигтай гэж нэрлэх гэснээ илүү мода-нд орсноор нь ингээд нэрлэчихлээ.


Хэдүүлээ хөөрхөн нь ч одоо хаашаа ийн царайлаг, царай муут хоёрыг нэг харьцуулаад үзэе.

  1. Хүүхэн найрах асуудлаар бол хичнээн яриа хөөрөө сайн байгаад анхны фонн нь олигтой биш бол тэгээд ярьж ч амжихгүй юм болно. Дээрээс нь халтар бол бүр дуусаа.
  2. Ажилд оръё гээд албан газрын хаалга татахад нүнжигтэй царайтай байхгүй бол юу чаддагаа гялс үзүүлэх хэрэг гарна. Тэгэхгүй бол өчнөөн олон нүнжигтэй царайтай гарууд цаана нь дугаарлаад байгаа тул танд хүссэн ажил чинь олдохгүй.
  3. Зодоон хийчээд цагдаад баригдахад ижилхэн хөх няц байхад цагдаа нар шууд арай царайлгийг нь зодуулсан гэж хардаг.
  4. Чамайг жоохон байхад чинь том хүмүүс чамд чихэр өгөхгүй мөртлөө хажууд чинь байгаа хүүхдэд өгөөд байсан бол чи царай муутай гэсэн үг.
  5. Хэрэв чи эмэгтэй бол ангийн чинь ямар охины араас банди нар гүйлдээд байгааг харсан уу. Харин эрэгтэй бол тэр гүйлгэдэг охин ямар бандийг нь тоосныг бодоорой.
  6. Цагаан сараар айл хэсэхэд чинь айл бүр гарынхаа бэлгийг чамд яг царайнд чинь тааруулж өгдөг. Хэдэн төгрөг барьж золгосон нь нээх хамаарахгүй. Тэгэхээр мөнгөө хэмнэж байгаарай. Эсвэл сайн идэж бай.
  7. Царайлгууд Толинд харахдаа ихэвчлэн дуу аялдаг бол нөгөө бүлгийнхэнд пда энэ тэрээс өөр үг бараг олдохгүй.
  8. Царай муутны тархины ажиллагаа царай муутайгийнхаа хэрээр илүү ажиллах шаардлага гардаг. Жишээ нь царайлаг гаагуу хүүхнүүдийн ихэнхи нь ядаж хоол хийж чаддаг гэж бодохгүй байна.
  9. Нарийн бичиг гэх мэт ажилд чиний мэргэжлийн ур чадвар төдийлөн хамаарахгүй. Нөгөө шөнийн мэргэжилдээ сайн байлаа ч тэр чинь царайгүй бол хамаарал маш бага. Учир нь өөрийн чинь нүүр гэдэг нэрийн хуудас чинь даргын таалалд нийцэхгүй.
  10. Зам гарахдаа царай муутнууд гарцан дээрээ мөргүүлчих гээд байдаг бол гаагуу гарууд нь хөх бөгсөө тонтгонуулж байгаад хурдны замаар ч чөлөөтэй гараад л явчина.

За тэгээд та нар юу гэж бодож байна. Сэтгэгдлээ доор хуваалцаарай.

Хүндэтгэсэн

Витаминжуулалт


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

18:39 , 2007-10-09 .. Бичсэн: azka
zuw bnoo... bodit baidal harin iim l bgad bna... confused

сэтгэгдэл

15:49 , 2007-10-09 .. Бичсэн: mongolxvv
за байз бодоё
1. Эйнштэйнийг Дэлхийн мисс хоюулаа сууя гэхэд ни тэрээр чам шиг тэнэг над шиг царай муутай хүүхэд гарвал яах вэ гэсэн гэдэг тэгэхээр үнэхээр л гамшиг биш бол ОК. Гэхдээ наирах гэдэг чинь ...
2. Ажлийн хувьд Зөв царайтаи л бол гүйцэээ
3. Наадахийг чинь ялтан царайтай гар гэдийн
4.Хүүхэд угаасаа л хөөрхөн байдаг
5. Тухайн хувь хүний сонголтын асуудал
6.Тийм тэнэг зүйлийг би лав хийхгүй
7.Үнэхээр дэндүү шог зураг биш л бол...
8.Царайлаг хэрнээ ухаантаи чадвартай бас хоол сайн хийдэх хүмүүсийг би олныг танина
9.Энэ бол дээр үеийн л ойлголт тэр битгии хэл эрэгтэй нариин бичиг захиралын туслахыг би бас мэднэ. /Үнэхээр л бизнесмэн л бол чадвараар нь сонгодог болсон цаг/ харин зарим нэг хүүхэмсэг нөхдүүд аль эсвэл өөрийн биш өрөөлийн мөнгөөр тоглодог улстөрчид л магадгүй юм.
10. Сайхны өмнө харц буруугүй гэж гэхдээ өвөл цаадуул чинь яаанаааа


Сэтгэгдэл

14:43 , 2007-10-09 .. Бичсэн: Angaahai (зочин)
Дэхдэээээ л албатай л болж таарна дөөө.

Сэтгэгдэл

22:03 , 2007-10-08 .. Бичсэн: xvv
Аа би тэгээл толинд харахаараа дуулдым байна л даа ;) 8-аас бусадтай нь бараг санал нийлжийнө дөө yho:D==
Царайлаг охидууд чинь харин ч толгойгоо сайн ажиллуулах хэрэг гардышд. Ядаж л эгнээд зогсжийгоо залуучуудаас алийг нь сонгох вэ гээл бодоод л, тунгаагаад л, хэнд нь хоол хийж чаддагаа харуулах, хэнд нь харуулахгүй вэ гээд л... Царай муутай нь бол шууд эхний ирсэн хүнтэй бодолгүйгээр суучиж байгаам... Онцлог нь царай муутай нь хожино л доо яагаад гэхээр цаадахын чинь царайг нь биш өөр юмыг нь олж харсан залуу л тэрэн дээр очдог байхгүй юу! Тэхээр хөөрхөн төрөх бас албагүйчимшиг... :-? =)) :))

Зассан: xvv хэзээ: 8.10.2007 09:05

Сэтгэгдэл

20:57 , 2007-10-08 .. Бичсэн: yuki
хэхэхэ, юм бичиж болохгүй яагаад байна?

Сэтгэгдэл

20:51 , 2007-10-08 .. Бичсэн: vitaminjuulalt
энд нээрээ юм бичиж ч болохгуи дэмии юмаа.
би хэрэв гоожуур бсаю бол гоожууртаа л бичиишд
ухсэнээ хиигээл иишээ оржиихиин
минии албан ёснии блог руу тавтаи морил гэдиимуу

Сэтгэгдэл

20:34 , 2007-10-08 .. Бичсэн: хундага
хаха... бяд чинь тэгээд яаж амь зуухын болжээнаааааа?
гэснээс энэ бэтмээнжүүлдэг эр чи гоожуур л байх шиг байхын.

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax