Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Их Монгол 800-н жил

Их Монгол 800-н жил нижгэр болсон

Танидаг танидаггүй зочид гийчэд зөндөө ирсэн.

Тэдний дундаас япончуудыг ихэд гайхсан

Япончууд нь ч биднийг хараад ихэд гайхсан.

Гоё дуу боллоо. Хэ хэ хэ

Саяхан буюу түрүү жил Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800-н жилийн ой гээд нээх сүржин нэртэй даржин ёслол болж өнгөрсөн та нар Монголд байсан бол мэдэх байх.

Шал түүхий төлөвлөгөөтэй байсан үйл ажиллагааг том том сайд дарга нар нь танилцчихаад  ер нь 799 жилийн ой юм бишүү гэж дараа жилээс болох уу гэж яриж яриж, дүүрсэн хэрэг гээд хийсэн бололтой.

Дээр анх удаа жилд нэр оноож эхлэхдээ залуучуудыг дэмжих жил гээд л “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэсэн ганц дуунаас өөр гавьсан юм хийгдээгүй байдал энэ удаад бас давтагдсан шд.

Тухайн үед 60 секунд гээд нэвтрүүлгээр Сурвалжлагч нэг Баагийгаас:

-Энэ жил залуучуудыг дэмжих жил танд ямар сэтгэгдэл байна гэхэд нь

-Яахав гайгүй л дуу гарсан байна лээ гэж хариулж онигоо болгож байсан шиг саяны үйл ажиллагааг асуувал ингэж хариулах байх:

-Яахав Палас, СТО, Бөхийн Өргөө холбосон сайхан хандивын концерт хийсэн шд гэж хэлэх байх тээ.

Зохион байгуулах хороо, Их Монгол 800 сан нь өөр яг юу хийсийн бүү мэд. Мэддэг хүн байвал доор бичээрэй мэдэж авий л даа.

Тэгээд л нөгөө нэг зам нөхдөг гайхамшигтай ажлаа түүхт их ойтойгоо хамсруулан хийсэн нь жуулчдад их том сюрприз болсон шд. Би бүр харсан.

Баахан Япон жуулчид Хотын төвийн зам дээр нөхөх гээд онгойлгоод тавьцан нүхийг тойроод зогсцон гайхаад хараад зогсож байгаан. Яг яагаад ингээд онгойцныг үнэхээр ойлгохгүй байгаа бололтой байна лээ. Сүүлд нь өлссөн үү эсвэл уйдсан уу яваад өгсөн .

Хэрвээ асуултандаа шийдэл олсон бол аянга буусан л гэвэл арай дөхөм байх.

Бас дээр нэг танидаг Баагий танайд яагаад хүн таксфон байдгийн гэхээр бантаж бантаж нэг шалтагаар хариулт хэлсэн чинь аягүй ойлгож байна лээ. Би ингэсийн:

-Яахав дээ Хятад гээд айхтар том улс таксфоны зоосон мөнгө үйлдвэрлэхээр хуурамчаар хийчээд байдгийн гээд л аваад хаясан. Тэгснээ нөгөө гар

-Картаар байж болно шд гээд л намайг таг болгосон.

Байдгиймаа манайх ядуу ядуу, мөнгөө шавхаж шавхаж хэдийг авсныгаа Төв шууданд тавьсан гэлтэй биш тээ.

Та нар юу гэж бодож байна. Санал сэтгэгдлээ доор үлдээгээрэй.

Та бүхнийг хүндэтгэсэн

Витаминжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax