Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн

Бөөн уриа лоозон болоод байсан одоо хүртэл нэгдээгүй л байгаа шд.

Бодвол Хэзээ хаана хэдэн цагаас цуглахаа мэдээгүйгээс л болсон байх.

Би нэг Дээр үед байсан сайхан цагийг нэг дурсах гээд байгаан.


Яагаав дунд болон дундаас доогуур түвшний иргэд /Борчууд гэчие/ нь жинхэнэ коммунист нийгэмд, арай дээгүүрүүд нь Социалист нийгэмд амьдардаг байсан үе.

Борчууд нь сайхан байлаа. Бүгд ижилхэн хувцастай, ижилхэн хоолтой, ижилхэн гээд бараг бүгд ижилхэн, ахиад ийм байдлаар зуун жил болсон бол бүгд ижилхэн царайтай болохоор байлаа. Ажилд ороход хүртэл амар АНТЦ хүүхэлдэйн кино дээр гардаг шиг царайгий нь хараад л өө чи ажилчин, өө чи цэрэг гээд л хуваагаад байхаар болно гэсэн үг.

Бүгдээрэнд нь аягүй мундаг ёс суртахууны характерийн инсталл хийцэн.

-Тиймээ? Найзаа

-Тийм шүү. Найзаа

-Явж улс эх орондоо ихийг хийж бүтээе! найзаа

-Тэгье. Уралдая. найзаа...

Гээд л ямар хэрэгтэй нь мэдэгдэхгүй юмийг ёстой зүгээр л хэн нь ихийг хийх вэ гээд уралдаад л. Зарим нь гавшгайч болоод л, Зарим нь архичин болоод л.

Тэгээд Нэг Социалист хаантай. Хаан нь тэгээд л аймаар параданд дуртай. Үг хэлэхээрээ:

-Миний Монголын ард иргэдээ гэж ирээд л цаашаа Монгол хэлний сор болсон үгсийг хэрэглэсэн утга нь үл ойлгогдох илтгэлээ уншиж өгнө. Ойлгосон ойлгоогүй бүгд ура гээд л, Паваротти-ийн тоглолт үзсэн юм шиг босч ирээд алга ташаад л. Ойлгоогүйгээсээ болоод алга ташихгүй өнгөрөхийн бол  тэр сайхан нийгэмтэйгээ хөл хоолойгоо нийлүүлэн алхах эрхгүй болно доо.

Хэрвээ мань нь тэнд байсан бол дороо шд. Хөөе Монгол чинийх гээд байгаам уу? Эсвэл бид нар чинийх гээд байгаам уу? Гэж асуугаад л болоо. Нам төрийн дайсан.

Дээр нэг яг ийм сэдэвтэй кино үзэж байсан. Ямар ч гэмт хэрэг гардаггүй хотын тухай, тийшээ шинэ цагдаа томилогдоод л. Жаахан өөр үг яриа үүсгээд байгаа гар нь өдөртөө алга болно. Осолд орно..... Өөрсдөө олж үзээрэй.

За одоо тайлал хэсэг рүүгээ оръё.

Дээр нээх олон үгээр тайлбарлаад байсан зүйлийг 1989 оны 11-р сарын цуглаан энэ тэрээр эхлээд хасаад хаяцан гэж бодоод байгаа бол үгүй шд.

Байж л байгаа. Байх байхдаа арга барил нь нарийсаад л илүү боловсронгуй бөгөөд далд хэлбэрт шилжчээд байгаад л байна. Хүмүүст нь болохоор 2 шалтгаанаар оршоод байгаан.

  1. Дассан газрын даавуу зөөлөн буюу алгадуулсан гараараа ахиад алгадуулахад буулт нь зөөлөрдөг гэж.
  2. Тэр үед байсан хамгийн сайхан зүйл нь юу вэ гэвэл ямар ч хэрэггүй юм хийсэн ч хийгээгүй ч гэдэс цатгалан байсан нь гэж

Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд 17-н жил болж байгаа гэдэгт унтаж байгаад сэрсэн бол яагаад ч итгэхээргүй байгаа. Аргагүй дотор нь сажилсан юм болохоороо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

Тэгээд битгий намайг яасан зарчимгүй нөхөр вэ? Гээд байгаарай.

Та нар юу гэж бодож байна. Сэтгэгдлээ доор хуваалцаарай.

Та бүхнийг хүндэтгэсэн

Витаминжуулалт


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

16:13 , 2008-01-31 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Ants болон нөгөө Киног нь ч бас үзчихсэн өөр санал болгох кино  байна уу хэ хэ
Талханд маханд 2-т алаан болж оочирлодогоо мартдаггүй ийн. Нөгөө алдарт картаа бас...


Зассан: Hvsliinjiguur хэзээ: 31.1.2008 02:14

10:13 , 2008-01-28 .. Бичсэн: yuki
Үхтэл үр харам laughing

10:03 , 2008-01-28 .. Бичсэн: vitaminjuulalt
Энэ насан багын юмаа.
Устгаад хаячий гэхээр үхтэл үр харам
сэтгэл өвдөөд байлгаад байгаан.

17:43 , 2008-01-24 .. Бичсэн: Claus
миний анд энд байгаа юмуу?.........

18:33 , 2007-10-09 .. Бичсэн: azka
huuchniig sergeesend bayarlalaa... uul ni bugd meddeg l ym shig bna...

anyway, tnx for your time typing this...

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax