Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр | |
Монголчууд уг нь хүн чанар сайтай л даа
19:34
,
2007-10-07
..
1
сэтгэгдлүүд
.. Холбоос
Дээр нэг 70 орчим насны бөгтийсөн майга эмээ бөгтгөнөсөөр машин замын голд очиж тэнд хэвтэж байсан том хар юмыг авж байхыг харсан. Эхлээд яахав юм унагаачихаад авсан байх гэж бодсон л доо. Гэтэл авсан юмаа замын хажууд гаргаад хаячихаар нь гайхаад очиж асуусан чинь:-Энэ хүүхдүүд их хэцүү яваад байх шиг байхаар нь авсымаа гэж хэлсэн. Нээрээ л машинууд урсгал сөрж байж тойрч гараад байсан л даа. Мөн нэг дээр үеийн түүх бичихэд: Эрт үед нэг жингийн цуваа явж байгаад нэг богц олсон байгаан. Уудлаад үзтэл дотор нь үе дамжсан маркийн хэт хутга, гаанс тэргүүтэн байсан байгаан. / Жинд тийм гангарааны зүйлээ далд хийдэг байсан бололтой./ Тэгээд олсон хүн нь жингээсээ салж буцан ойрхон байгаа айлаар орж ийм гаанс, хэт хутга ямар хүн хэрэгэлж байсан талаар асууж сураглаж олоод тэр хүнд нь аваачиж өгсөн гээд нэг түүх байдаг. Одоо үед олсон бол яах бол? Мэджийнаа. Эндээс харахад уг нь Монголчууд их уужуу яг тэнгэр шиг сэтгэлтэй хүмүүс юмаа гэж боддог. Одоохондоо яахав гэдэс нь өлсөөд байгаа болохоороо нэг тиймэрхүү ярдаг нохой шиг байгаа байх. Тэгэж байгаад монгол хөгжөөд санаа зовоод байх зүйл багасахаар / Хэрвээ хөгжвөл шүү дээ / буцаад уужуу болох байх гэж горьддогоо нуулгүй хэлчий. Үг мушгихгүй шүү энэ нь хувийн горьдлого биш Монголчуудыгаа Алийн болгон муулахав дээ Та нар юу гэж бодож байна. Хүндэтгэсэн Витаминжуулалт Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудГамп андын блогМами блог Клаус блог Бүбээ блог Хүжий блог Амгаа блог Миний албан ёсны блог АнгилалуудСүүлийн бичлэгүүдОрон бүхний пролетариуд нэгдэгтүнХөөрхөн төрөх албатай Их Монгол 800-н жил Ерөөсөө явган явъя Архины шилээр байшин барих нь Найзуудdonika |