Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Архи тамхи хүүхэн гурав юу вэ?

Нөгөө Өвөрмонгол дуун дээр гардаг шиг

-Ахаа

-Аин

-Архи Тамхи Хүүхэн гурав юу вэ?

-Чандмань эрдэнэ гэвэл хэр гого сонсогдож байна. Ороод ирээрэй.

Жаахан фантаазлаад харахын бол

Архи Тамхи Хүүхэн = АТХ = Ард Түмний Хүнс гэж ойлгож болох байхаа тээ.

Ер нь бол зүгээр шд би ч алинаас нь татгалзахгүй шүү. Гэхдээ юманд хэмжээ хязгаар хэрэгтэй байдаг бололтой юм аа. Тэгэхээр эдгээрээс архинд донтогчдыг дотор нь 3 ангилаад үзий тэхүү.

Би гэхдээ арай дэндүү юм ангилах дуртай юм шиг байнаа. Блог бичээд эхэлсэн ихэнхи бичлэг ангилалтай харагдаж байна лээ. За яахав энэ удаад ангилчий. Дараанаас нь бодолцоноо.

Идэвхигүй донтогч:

Энэ бүлэгт ёстой янзын гарууд багтдаг юм билээ.

Зүгээр урсгал дагадаг гарууд. Олон төрлийн бие биенээ танихгүй баахан найзуудтай тэгээд тэр болгон нь уух болохоор тэрнийг санаад л дуудна. Манай гарын тархин дахь Аль ч хэлний үгсийнх нь санд үгүй чадахгүй гэж үг байдаггүй болохоор намираад явна. Ийм гарууд манай улсын 1 хүнд ногдох спиртын хэмжээг нилээн нэмэгдүүлдэг юм шиг санагдаж байна.

Идэвхитэй донтогч:

Ийм хүмүүс нь эхнээсээ л нийгэмд бухимдаад эхэлцэн гарууд байгаан. Бүр мэдээ ороод эхлэхдээ л цэцэрлэгийнхээ багшид хорсоод эхэлдэг. Яагаад гэвэл бүх юм өөрт нь шууд ирээд аманд орчихын гэж бодоод явдаг бөгөөд дээр нь тархинд ядаж компот ч байхгүй гарууд байгаа. Бусад гарууд юманд хүрээд чадаад байхаар нь дүргүй нь хүрээд өөрөө бүгдийг хийх гээд оролдоод унана шд. Тэгээд юм нь болохгүй болоод шатаад эхлэхээрээ шууд уугаад эхлэнэ. Энэ нь олон давтагдаад эхлэнэ дээ зам нь энэ. Одоо яахав дээ.

Зүгээр л дуртай гарууд:

Архи уухыг амьдралыг гол чиг зорилго болгосон хүмүүс энэ бүлэгт багтах бөгөөд тэдэнд өөр төрлийн ашгийн сонирхол байна гэж зүүдлээд ч хэрэггүй.

Тэдгээр хүмүүс нь өвгөнтийхөн гэдгээр нь маниус аягүй сайн мэднэ дээ. Харахаас бахархмаар шүү. Ха ха ха

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

23:42 , 2007-10-07 .. Бичсэн: xvv
Чандмань эрдэнэ гэж хэлэх гээд ороод ирсэн чинь хэлцэн байшд.. winking

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax