Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Монгол цагдаа

Эрийн хийморь хавыг гайхуулсан
Эрхэт төрийн сүлд нь цагдаа

Ингэхэд байнаа Цагдаа нь төрийн сүлд үү? энэ дуу шиг
Тийм бол би одоохондоо хүлээн зөвшөөрчие.
Манай улсын төрийн төмөр нударгануудын хамгийн махан хэлбэр болох цагдаа нар маань үнэн хэцүү амьдралд байдаг нь нууцгүй зүйл. Дээр нь тэгээд өөрсдийнх нь харьцаа энэ тэр нь амьдралаасаа дээрдэх юмгүй байдаг. / зарим гайгүй нь битгий гомдоорой ихэнхийг чинь хэллээ. Би ямар цагдаа болгоныг нэрээр нь мэдэх биш / За тэгээд би өөрийнхөө ажигласнаасаа хуваалцая.

Эргүүлийн цагдаа буюу явган цагдаа

Хөөрхий цагаан цамцтай үүргэвчтэй болон бороохой барьсан цагдаа гээд нээх тоогдохгүй мөртлөө хүмүүсийн дотор жиг жуг хийлгэдэг ХОСООРОО хэдэн нөхөд гудамжаар нэг яваа.
Манай хэдэн цагдаа нь хэдэн жилийн өмнө тавьж өгсийн? гэмээр нээх гандсан сурагч форм шиг хувцастайгаа нус цэрээ пир хийтэл хаяад агсам гаруудаасаа чанга чанга инээлдээд л явж байдаг.
Алкаш гаруудын бол жинхэнэ эрлэг. Бас Зүгээр Эрүүл явахад нь үг хэлж чадахгүй чийрэгнээд байдаг мөртлөө жаахан ууцан явахад нь залуусыг бол гаргаахгүй жүүлэгт шууд хийнэ. Яагаад гэвэл тэд нар жүүлгийн мөнгө төлөх төлбөрийн чадвартай байдаг.
Тийм дээрхи дуу шиг төрийн сүлд нь цагдаа энэ тэр юм бол энэ төрийнхөө сүлд хүмүүсийг 45 хоногийн шахуу курсээр бэлтгэхээ болимоор юм.
Эднийг чинь хараад дассан ямар ч аав ээж, хүүхдээ том болоод цагдаа болно гэж хэлбэл counter-ийн цагаан солио гэж үзээд шууд шар хаданд хэвтүүлнэ.

Дээр нэг би гудамжинд явж байгаад 2 согтуу гарт зодуулаад цагдаагийн газар очиж бүртгүүлэх гэсэн биш харин өглөө эмч иртэл байжий гээд жүүлэгтээ хийж байгаамдаа. Эрүүл болохоор хувцас энэ тэр авахгүй байгаан.
Яагаад намайг ийш нь хийж байгаан гэсэн чинь
-Хохирогч нар маргааш нь ирдэггүй юм гэсэн аймаар эргүү хариулт өгч байгаан.
Маргааш нь хариулт нь тийм ч эргүү биш гэдгийг нь ойлгосон доо.

Аргагүй юм билээ. Ийшээ энэнтэй уулз, тийшээ тэрэнтэй уулз гэж хэдэн тийшээ шидүүлнэ. Дээр нь хүн бүр дээр ҮХСЭНЭЭ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙСЫН гэсэн асуултад хариулах шаардлага гарна даа. Би ч зугтаасан ГАЙ БАЙГААДАА. Ажлаа алдсан биш.
Харин намайг зодсон хүн нь олдоогүй. Олдох ч гүй. Миний хаяад явсан хэргийг хэн нэг азгүйд нь үүрүүлээд л Даргынх нь хэлэх үг нь:
-Энэ жил гэмт хэргийн илрүүлэлт 97% гээд л авч гарна шд.

Замын цагдаа буюу машины цагдаа

Манай явган цагдаа нарыг бодвол хамаагүй боловсон бөгөөд тарган байдаг цагдаа бол замын цагдаа.
Замын цагдаа хэр тарган туранхай байгаагаар нь хэдэн жил ажилласныг төвөггүй таньж болдог учир Дарга нь цагдаа нартаа ӨӨР ӨӨРИЙН АЖИЛЛАСАН ЖИЛЭЭ НУУ гэсэн үүрэг өгч ихэнхи нь зовж байж турсан байна лээ.

Эдгээр цагдаа нарт бас нэг зовлонтой байдаг зүйл юу вэ гэхээр сар бүр цагдаа нарт торгуулийн төлөвлөгөө өгдөг байгаан биелүүлэхгүй бол цалин авахгүй.
Борлуулалтын компани юм уу хаашаа юм. "ЗА ТЭР ХАВЬ ОРЛОГО САЙТАЙ ТУЛ ТЭНД ТЭДЭН ТӨГРӨГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ЭНД МАШИН БАГА ТУЛ ТЭРЭНД ТӨДӨН ТӨГРӨГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ТАВЬ" гээд тооцоолоод сууж байдгийм байна шдээ цаад Замын Цагдаагийн газар чинь.
Тэгээд нөгөө хэдэн цагдаа нь замын цагдаа гэсэн нэрээ мартаад МАШИНЫ Цагдаа болох замдаа орж байгаамдаа.
Зарим нь хөөрхий сарын эцэс болох гээд цалингаа авмаар байдаг. Аргаа барж Жолоочийн цагдаа гэдэг ажил хийж эхэлнэ дээ.

Энэ талаар юу гэж бодож байна.
Санал сэтгэгдлээ доошоо хийчих уншия.

Хүндэтгэсэн
Витаминжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax