Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Монгол дүүрэн АЛТАН нэртэнтэй болно.

Нээрээ шүү. Одоо байгаа аль нэрнээс олон болно.

Худлаа гэвэл ороод уншчих.
За тэгээд ороод ирэв үү.

Тэгвэл харж бай.
Монголчууд бид нээх нэрний донтой ард түмэн шд.
Он цагийн товчоон хүүрнэе.

1940-өөд он

Энэ онуудад Монгол улс 500.000 гаруйхан хүн амтай тэднийх нь ихэнхи насанд хүрэгчид нь тэмбүүндээ баригдсан за даа бараг сөнөсөнд тооцогдох ард түмэн байлаа.
Тэр үед нээх ачтай тустай сайхан сэтгэлтэй шар царайтай ах нар 2 вагон дүүрэн улаан өнгөтэй аймаар хорсгодог тариа оруулж ирж байгаад ёстой нэг мал вакцинжуулалт шиг жагсааж байгаад тарьсанаар энэ өвчнөөс нь салгаж байсан түүхтэй.
Энэ үйл явадлын ачаар эхэн үед эхээс эсэн мэнд өвчин энэ тэргүй төрсөн хүүхдүүддээ хөөрсөндөө юү, нэр олдсонгүй дээ юү бүү мэд УЛААН гэсэн нэмэгдэлтэй нэрүүд их өгсөн байгаан.

1945 он.

Дээрхи Улаан гэсэн нэрийн хувьсгалыг зогсоосон том нэрийн соёл бол дэлхий 2-р дайн дуусч, Харгис Гитлерийн дэглэм нурж, түүний хамсаатнууд буун өгсөн явдал байлаа. Монголчууд энэхүү дайнд аль ч улсаас илүү зовж зүдэрч байж гэтэлсэн учраас төрсөн хүүхдүүддээ аль ч улсад байхгүй ихээр ЭНХ гэсэн тодотголтой нэрүүдийг хайрлаж эхэлсэн байна. Энхтайван, Энхтуяа өөр юу ч билээ аймаар их.

1981 он.

За энэ онд ядуу буурай Монгол гэдэг улсын иргэн сансарт ниссэн үнэхээр бахархмаар түүхэн өдөр тохиосон билээ.
Энэ үйл явдлыг тохиолдуулан Монголчууд маань өөрсдөө нисцэн юм шиг хөөрцгөөж САНСАР, ОГТОРГУЙ, ОД, НАР, САР энэ тэр гэсэн нэрүүдийг цувуулж өгсөн байдаг.
Яахав БОЛОР гэдэг нэртэй хүн байвал ихэнхийнх нь аав ээж БОЛОР уусан өдрөө танилцсан эсвэл хүүхдээ хийсэн биз.

1990 он.

Монголд улсад хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан хувьсгал мандаж, хүн бүхэн чөлөөтэй яриж сэтгэж эхэлсэнээр дээр үед 10-н жилдээ хамгийн харгис муу муухайгийн дээд гэж заалгаж хорсон байсан Чингис гэдэг хүн нь одоогийн Монгол улсыг өөрийн үедээ нэгтгэж дэлхийн хамгийн том гүрэн болгож дэлхийг айлган чичигнүүлж байсан, жинхэнэ Монгол үндэстний бахархал түүхэн хүн гэдгийг нийтээрээ мэдэж эхэлсэн.
Тэгээд л ТЭМҮҮЖИН, ЧИНГИС, ба түүний НӨХӨД гэдэг нэр хаданд гарч байжээ.

2007 он.

Энэ жил одоо яаваа.

Зүгээр л Улаагчин гэсэн тодотголтой гахай жил болж байхад хаа байсан Хятадын нэг сувинер үйлдвэрлэдэг компаний зохиосон PR-т хэт автаад алтан гахай жил төрсөн хүүхэд бараг алтан төрдөг энэ тэр гэж цуурцгаагаад энд тэнд нөхөр сүүдэр, арай дайралдсанаасаа биш байх хүүхэдтэй болцгоох юм. Памперс Мами Поко гээд живхний Реклам ч ТВ-ээс салахаа байлаа.
За таминээ АЛТАН гэж ирээд нэр өгч бололгүй яахав ГАХАЙ гэдгийг нь эрхбиш хасаарай.

За тэгээд юу гэж бодож байна.

Хүндэтгэсэн
Витаминжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax