Бүх нийтийг ВИТАМИНЖУУЛАХ хөтөлбөр

Үлгэрийн зүйр үгс

Ингэхэд байна аа залуусаа өлгийндөө сарьдаг байхаас чинь л эхэлж байнга сонсогдож, тархины чинь эд эсэнд шингэсэн МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС гэсэн сайхан толгой холбож ирээд цэцэрхсэн үгнүүд байдаг даа. Тэдний дунд үеэ өнгөрөөсөн үгнүүд явахымаа. Надад харагдсан хэдэн үгсийг жаахан утгачилан сийрүүлбэл ийм байна. За тэгээд өсөхөөс сурсан эрдэм өвөг дээдсийн минь өв энэ тэр гээд уйлж майлахгүй шүү.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий

Энэ үгийг жаахан логиклоод харах юм бол ухаандаа “байгаадаа баригд” гэсэн үг юм байна л даа. Тэгвэл орчин үеийн залуус бид битгий горьд гээд хэлчие тэх үү. Тухайн үедээ Хэдэн толгой малынхаа хэрээр, толгой дээрхи Манж залааныхаа ямбаар хуцаж бай гэж сургаж байсан бол мань хэд нь жийхийнхээ хэрээр хөнжилтэй болох талын юм бодож байна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Энэ үг заяа нь хаямаруудад хамаагүй гэчихэе. Архины халуун, Атгасан гараар чаддаггүй л байхгүй юу тийм ээ. Цааш нь бичнэ гэхээр инээд хүрээд байна болилоо.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.

Инээд чинь хүрэхгүй байна уу.

Үхэр лалаганаад туулайг яаж ч уралдаад гүйцэж элгий нь авдаг болчихоод давраад ардаа тэрэг хүлээд дээр нь нэг мангар юм суулгаж байгаад гүйцдэг байхын гэнээ. Үхэр Монгол үхрээ өмөөрөөд бахдаад байгаамуу хаашаа юм.  Тэгээд ч одоо үед үнэнээр явбал үхэр тэрэг байтугай Бенз жийп-ээр ч худалч туулайг гүйцэхгүй. Мөрийцсөн ч алзахгүй шүү.

Газар ухвал ээж чинь үхдэг

Үүний өмнө нэг болсон явдал гээд ам дамждаг нэг яриаг хүүрнэчихэе.

Эрт урьдийн цагт айхтар хөгжөөд төмөр энэ тэрээ өөрсдөө олборлоод боловсруулчихдаг Гаруудаас / Хятадууд / Монголчууд гэж хэдэн БАРБАРууд / бараг л партизан маягийн гарууд / мал мах энэ тэрээр наймаалж төмөрийг нь импортлоод түүгээрээ зэвсэг хийгээд эргэж дээрэм тонуул хийгээд байсан тухай зарим гарууд нь бахархаж ирээд бөгс улайлгаад байдаг түүх байдаг даа.

Сүүлд Манжууд Монголчуудыг өөрсдийнх нь гараар өөрсдийг нь бариулж эрхшээлдээ авсан хойноо харахнээ Эргэж бухдаг эвгүй гарууд гэдэг нь тодорхой болдгийн байгаа биз дээ.

Тэгээд л  “ Газар ухаад алт олчихвол байлдаад ялах ч үгүй ялагдах ч үгүй / угаасаа партизан гарууд ш дээ / лалартаад унаж магад гээд Манжууд манайханд ийм үгийг шашнаар дамжуулаад тархины нугалаа ухлаадас бүрт нь шингээсэн юм байна. Өөр бас бөөс хуурс энэ тэр гээд зөндөө шашин дагаж орж ирсэн лаг мөртлөө паг үгнүүд байна шдээ.

Хорхойд ч гэмгүй амьтан

Хорхойд ч гэмгүй гэхээрээ нээх добрый царайлсан хачин баагий санаанд ороод байдаг юм.

Тэгээд ч одоо цагт тийм баагий байхгүйгээс хойш арай олон байдгаар нь хорхойд ч хэрэггүй амьтан гэж байвал яг таарна.

Бодоод бодоод бодын шийр 4

Монголчууд нээх тоондоо муудаа нэгийн тоог дөрвөн удаа нэмж чадахгүй байгаа биш л байх. Хаашаа ч гүй юмаа ингэж илэрхийлмэр аядсан биз. Гэхдээ монголд мал тооллогоор 1 бодод 4-н хонь гэж тоолоод байдаг юм чинь бодын шийр 16 болж л байгаа биз дээ.

Үлгэрийн зүйр үгсийн талаар юу гэж бодож байна.

 

Хүндэтгэсэн

Витаминжуулалт

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 17 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Гамп андын блог
Мами блог
Клаус блог
Бүбээ блог
Хүжий блог
Амгаа блог
Миний албан ёсны блог

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Орон бүхний пролетариуд нэгдэгтүн
Хөөрхөн төрөх албатай
Их Монгол 800-н жил
Ерөөсөө явган явъя
Архины шилээр байшин барих нь

Найзууд

donika





:-)
 
xaax